Тавтай морилно уу!

“АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО”

2013-12-13, 23:31

Чиг үүрэг

 

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Албан журмын даатгагчдын холбоо нь “Жолоочийн даатгалын тухай” хуулийн  хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, гишүүн даатгагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тус хуулийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, олон нийтэд албан журмын даатгалын талаар мэдлэг олгох, мэдээллийг түгээх зорилго бүхий үйл ажиллагаа явуулна. Үүний тулд дараах мэргэжлийн боловсон хүчинтэй удирдлагын нэгжүүд ажиллаж байна.

Даатгалын сан

Даатгалын сан нь жолоочийн даатгалын санг бүрдүүлэх,  нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлaх, даатгагч, даатгуулагч нарт заавар зөвлөгөө өгөх болон албан журмын даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллаж байна.

Даатгалын сангийн шуурхай алба

Шуурхай алба нь даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч, байгуулага, иргэдээс жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлын улмаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг үнэн зөв, шуурхай тодорхойлох боломжийг даатгуулагч, жолооч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Шуурхай алба нь нийслэлд 24 цагаар 4 ээлжийн зохион байгуулалттай, аймгийн төв, томоохон суурин газарт нэгжтэй байхаар зохион байгуулагдав.

Мэдээллийн сан

            Мэдээллийн сан нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдээллийн санг үүсгэх, ашиглагдах програм хангамжуудыг боловсруулах, нэвтрүүлэх, тасралтгүй үйл ажиллагааг хангах, нууцлал аюулгүй байдлыг хангах, боловсронгуй болгох хөгжүүлэх болон мэдээллийн сангийн системүүдийн ажиллах техник тоног төхөөрөмж, тусгай сүлжээнүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Захиргаа хуулийн хэлтэс

            Захиргаа хуулийн хэлтэс нь жолоочийн даатгалын тухай хууль сурталчилж сургалт зохион байгуулах, даатгалын сан, мэдээллийн сан болон даатгалын сангийн шуурхай албадын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, зохион байгуулах, хөдөлмөрийн дотоод журам мөрдүүлэх хяналт тавих, шуурхай алба, даатгалын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгүй болгох, нөхөн олговорыг тооцож олгох, эргүүлэн нэхэмжлэхтэй холбоотой хууль зүйн үндэслэлийг хянан үзэж гэрээ байгуулах, төлбөрийг барагдуулах, гадаад дотоод харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх зэрэг захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Илгээх | 95 хүн уншсан | Бичсэн: bayanulgiiami

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ1999 оны 06 дугаар сарын 04-ний өдөрУлаанбаатар хотАВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬН...

2013 оны даатгалын баталгааны загвар

 2013 оны даатгалын баталгааны загварЖолоочийн даатгалын баталгааг “Жолоочийн даатгалын т...

ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрУлаанбаатар хотДААТГАЛЫН ТУХАЙ(Шинэчилсэн...

ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрУлаанбаатар хотДААТГАЛЫН ТУХАЙ(Шинэчилсэн...

Чиг үүрэг

 АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООАлбан журмын даатгагчдын холбоо нь “Жолоочийн даатгалын т...

АЖДХ бүтэц

 ...

АЖДХ-ны орон нутаг дахь салбар

 АЖДХ-ны орон нутаг дахь салбар...

Жолоочийн даатгалын тухай хууль

 МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ2011 оны 10 сарын 06 өдөрТөрийн ордон, Улаанбаатар хот &nbs...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 9155 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax