Тавтай морилно уу!

“АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО”

2013-12-13, 23:35

2013 оны даатгалын баталгааны загвар

 2013 оны даатгалын баталгааны загвар
ХэвлэхИ-мэйл

Жолоочийн даатгалын баталгааг “Жолоочийн даатгалын тухай” хууль болон  Санхүүгийн Зохицуулах хороо болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны А22/23 тоот хамтарсан “Жолоочийн даатгалын баталгааны загварыг хэрэглэх журам”-аар  зохицуулдаг болно.

Даатгалын гэрээ байгуулсан даруйд даатгагч нь гэрээ байгуулсныг гэрчлэх Даатгалын баталгааг датгуулагчид олгоно. Энэхүү баталгаа нь  дуусах хугацаа, даатгагч, даатгуулагчийн товч мэдээлэлийг агуулдаг болно. Даатгуулагч нь  “Даатгалын баталгааг”-г автотээврийн хэрэгслийн салхины шилний баруун дээд буланд, ил харагдахуйц хэлбэрээр байршуулж, эрх бүхий этгээд шалгах боломжийг бүрдүүлнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хууль зүйн сайдын хамтарсан 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А/41/55 тоот  тушаалаар Жолоочийн даатгалын баталгааны загварыг өмнөх загвараар нь  2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд  хэрэглэхээр шийдвэрлэсэн

Даатгалын баталгааны загварын талаар

Хэмжээ: Баталгааны ерөнхий урт нь CR80 стандарт хэмжээ бүхий 85мм х 55мм, оны үсгийн өндөр нь 16 мм, үсгийн бичиглэлийн өргөн нь 39 мм, соёмбын өндөр 33мм,   өргөн нь 18ммҮндсэн өнгө: Дэвсгэр нь улаан, голдоо байрлах 2013 гэсэн он нь хөх, соёмбо нь алтлаг шар өнгөтэйНүүрэн тал:  Голдоо соёмбо болон 2013 он гэсэн оны бичиглэлтэй, хажуу хүрээнд 2013,2014 он гэсэн толгой бүхий 1-12 сарыг илтгэсэн дээрээс доош цуваа байдалтай 12 ширхэг дөрвөлжин хүснэгттэй  байна.Ар тал: Даатгалын гэрээний дугаар, автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр, улсын дугаар, марк, даатгагчийн тэмдэг, гарын үсэг, даатгуулагч, жолоочид өгөх санамж, үйлдвэрлэлийн үед өгөгдсөн үнэт цаасны бүртгэлийн үргэлжилсэн хатуу дараалласан дугаар байна.Нууцлал: Даатгалын баталгааны голд байрлах оны бичвэрийн хүрээ, нүүрэн хэсэгт хялгасан зурааснууд богино долгионы (неон) гэрэлд улаан өнгөтэй ялгарч харагдана

Илгээх | 75 хүн уншсан | Бичсэн: bayanulgiiami

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ1999 оны 06 дугаар сарын 04-ний өдөрУлаанбаатар хотАВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬН...

2013 оны даатгалын баталгааны загвар

 2013 оны даатгалын баталгааны загварЖолоочийн даатгалын баталгааг “Жолоочийн даатгалын т...

ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрУлаанбаатар хотДААТГАЛЫН ТУХАЙ(Шинэчилсэн...

ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрУлаанбаатар хотДААТГАЛЫН ТУХАЙ(Шинэчилсэн...

Чиг үүрэг

 АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООАлбан журмын даатгагчдын холбоо нь “Жолоочийн даатгалын т...

АЖДХ бүтэц

 ...

АЖДХ-ны орон нутаг дахь салбар

 АЖДХ-ны орон нутаг дахь салбар...

Жолоочийн даатгалын тухай хууль

 МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ2011 оны 10 сарын 06 өдөрТөрийн ордон, Улаанбаатар хот &nbs...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 9158 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax